Ченжийг хөнөөсөн хэрэгтнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Ченжийг хөнөөсөн хэрэгтнийг баривчилжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд валютын ченж Б-ийн амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг энэ сарын 1-ний өдөр гарсан бөгөөд аймгийн цагдаагийн газраас шуурхай ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулан уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 22 настай Б-ыг баривчилсан байна.

Гэмт этгээд хохирогчийн 40 гаруй сая төгрөгийг авч, гэр орныг шатаан хэргийн ул мөрийг баллах оролдлого хийсэн байна.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж