Монгол Улсын иргэд БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гаргаж, найман иргэнийг хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө 23:25 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авч хил нэвтрүүлжээ.
Эдгээр иргэдийг улсын хилээр нэвтрэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлан аймгийн Халдвартын тасагт шилжүүлэн, зургаан иргэнийг Алтанбулаг дах Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад аваад байна.
Дашрамд дурдахад, өчигдөр БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, өвчний голомттой бүс нутгаас ирсэн, хоолой хөндүүрлэсэн, ханиалгасан, суулгасан гэх өгүүлэмжтэй долоон иргэнийг Сэлэнгэ аймгийн Халдвартын тасагт тусгаарлан, бусад 31 иргэн, автобусны хоёр жолооч, нийт 33 иргэнийг Алтанбулаг сум дах Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад аваад буй юм.
Э.БУРАМ
Зочин 2020-03-01 202.9.46.245
Онцын шаардлагагүй бол битгий гадагшаа тэнээд бай гэж эртнээс л төр, засаг анхааруулаад байсан шүү дээ.
Зочин 2020-03-01 64.53.234.130
Hogiin shaarnuud ve yatsarsan Solongostoo uldeechdee uhamsarlaachee
зочин 2020-03-01 192.82.64.190
сОЛОНГОСООС ИРЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХИЛЭЭР ОРУУЛАХҮЙ БАЙМААР БАЙНА
Зочин 2020-03-01 202.9.40.38
Монголын ард түмний олон залуусыг орох оронтой унаатай болгосон солонгос улсдаа тусламжийн гараа сунгах цаг болжээ
Зочин 2020-03-01 64.119.18.109
Битгий xyц
Зочин 2020-03-01 202.179.26.126
Солонгос иргэдээс нь бага хөлсөөр хүнд хөдөлмөр хийж явсан юм шүү. Харин ч солонгосчуудад ашигтай байсан.
Зочин 2020-03-01 192.82.70.199
МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ.
Зочин 2020-03-01 202.126.89.195
Цөөхөн Монголчуудаа ингэж эрсдэлд оруулан тэнэж л байдаг. Анхааруулсаар байхад гарчихаад ингэж нүх сүв хайн орж байгаа нь ч цөөнгүй байгаа. 14 хэл ам хийлгүй тавьтартай байгаарайдаа!!!
Зочин 2020-03-01 103.229.120.180
Ийм байдлаар л тахал тархана шүү. Яанаа таминь ээ. Нааш цаашаа явахаа зохицуулж хориглож болохгүй л бгаа юм бх даа.