Өмнөд Солонгост нэг шөнийн дотор covid-19 халдвар авсан хүн 376-гаар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар /2020.03.01/ нийт халдварын тоо 3526 болсон байна. Мөн нас барагсдын тоо 17, эдгэрсэн хүний тоо 30 болжээ.
Шинээр халдвар авсан 376 хүний 333 нь Тэгү хотын оршин суугчид бол 26 нь хөрш зэргэлдээ Гёнсан мужийн иргэд аж. Мөн нийслэл Сөүл хотод таван хүн нэмэгдэж, нийт 82 хүн халдвар аваад байна.
Тус улсад нэгдүгээр сарын 20-ны өдөр анхны халдвар тээгч бүртгэгдсэн бөгөөд ийнхүү нэг сар гаруйн хугацаанд халдвар маш хурдацтай тархаж, 3500 гаруй хүн халдвар аваад буй юм.
Эх сурвалж: KOREA HERALD
Холбоотой мэдээ