АНУ “Талибан” бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

АНУ “Талибан” бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулав

АНУ “Талибан” бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулав

АНУ өнгөрсөн Бямба гариг (2020.02.29)-т Афганистан дах цэргүүдээ гаргах эхлэлийг тавьж, 18 жилийн турш үргэлжилсэн дайныг дуусгах эхний алхмыг хийн, “Талибан” бүлэглэлийн босогчидтой энхийн хэлэлцээр байгуулав.

АНУ-ын тусгай элч Залмай Халилзад, “Талибан”-ы гол төлөөлөгч Мулла Абдул Гани Барадар нар Катарын нийслэл Доха хотноо энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео оролцсон байна.

Энэхүү хэлэлцээрийг байгуулахаас өмнө АНУ, Афганистаны Засгийн газраас гаргасан хамтарсан мэдэгдэлд "Талибан”-ыг үүрэг амлалтуудаа биелүүлсэн тохиолдолд АНУ Афганистан дах цэргүүдээ 14 сарын дотор тус улсаас гаргана гэж дурджээ. Мөн АНУ уг хэлэлцээрийг байгуулснаас хойш 135 хоногийн дотор Афганистанд байгаа цэргүүдийнхээ тоог 8600 болгож бууруулах юм байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж