Коронавирустэй өвчтөнүүдийг “тусгаарласан” эмнэлгийг шатаав

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

Коронавирустэй өвчтөнүүдийг “тусгаарласан” эмнэлгийг шатаав

Коронавирустэй өвчтөнүүдийг “тусгаарласан” эмнэлгийг шатаав

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдвар хурдацтай тархаж буй улсуудын нэг бол Иран улс билээ. Иранийн Бандар Аббас хот дах нэгэн эмнэлэгт тус улсын коронавирусийн халдварын голомт болоод буй Ком хотоос нүүлгэн шилжүүлж авчирсан өвчтөнүүдийг тусгаарласан гэх сургаар Бандар Аббас хотын хэсэг оршин суугчид эмнэлгийг галдан шатаажээ.

Уг үйл явдал Баасан гариг /2020.02.28/-т болсон ба Иранийн хэвлэлүүд энэ тухай мэдээлсэн байна. “Towhid” нэртэй уг эмнэлэгт Ком хотоос covid-19 халдвараар өвчилсөн 10 өвчтөнийг шилжүүлэн авчирсан гэх яриа тус хотод тарж, ард иргэд нь үймэлдэж, зарим нь өвчтөнүүдийг хотдоо авчрахыг эсэргүүцэж эхэлжээ.

Гэхдээ хотын албаны эх сурвалж “Коронавирустэй өвчтөнүүдийг “Towhid” эмнэлэгт нүүлгэн шилжүүлж авчирсан гэдэг нь үндэслэлгүй худал мэдээлэл, ард иргэд худал мэдээлэлд итгэн үймэлдэн сандарснаас ийм байдалд хүрлээ, шаардлага гарвал халдвар авсан хүмүүсийг тусгаарлах тусгай тасаг гаргасан нь үнэн” хэмээн хэлсэн байна.

Түүнчлэн тус улсад дээрх халдварын улмаас нас барсан хүний тоо албаны эх сурвалжууд 43 гэж байгаа боловч үнэн хэрэгтээ 210 хүн амиа алдаад байгаа тухай мэдээллийг Иранийн нэгэн эмнэлгийн ажилтан “BBC” агентлагт өгчээ. Мөн АНУ-ын зүгээс Иран улсыг халдварын тоог нуун дарагдуулж байна гэж үзсэн байна.

Албан ёсны эх сурвалжууд дээр өнөөдрийн /2020.03.01/ байдлаар тус улсад 593 хүн халдвар авч, 43 хүн нас барж, 123 хүн эдгэсэн гэсэн тоо баримт байгаа юм. Гэвч уг мэдээлэл тарсны дараа Ираны засгийн газрын төлөөлөгч Кянуш Жаханпур бодит тоо баримтыг эрх баригчид нуун дарагдуулсан зүйл байхгүй гэж мэдэгдээд "BBC" сувгийг худал мэдээ тараасан гэж буруутгажээ.

Эх сурвалж: BBC, ALARABIYA.NET

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж