Ираны парламентын гишүүн "covid 19"-ийн улмаас нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

Ираны парламентын гишүүн "covid 19"-ийн улмаас нас баржээ

Ираны парламентын гишүүн "covid 19"-ийн улмаас нас баржээ

Ираны парламентын гишүүн өнгөрсөн Бямба гариг (2020.02.29)-т коронавирусийн халдварын улмаас нас барлаа гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Ираны оюутны мэдээллийн агентлагаас Мохаммед Али Рамазани Дастак Бямба гаригийн өглөө нас барсан талаар мэдээлснийг Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилсан байна.

Тэрбээр “томуу болон Иран-Иракийн дайны үед авсан химийн гэмтлийн" шалтгаантайгаар эмнэлэгт хэвтэж, улмаар  нас баржээ. УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байсан түүнээс шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ авч, хариу нь эерэг гарсан талаар “The Independent” мэдээлсэн байна.

Иранд өнгөрсөн Бямба гаригийн байдлаар, коронавирусийн халдварын улмаас 200 гаруй хүн амиа алдаад буй бөгөөд халдвар авсан хүмүүсийн дунд өндөр албан тушаалтнууд ч бий гэсэн мэдээлэл бий юм.

Коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Иран халдварт өвчний дэгдэлтийг газар авахуулахгүйн тулд хяналтгаа чангатгаж, сургуулиудыг хааж, соёл, спортын арга хэмжээнүүд, Засгийн газар, парламентын хуралдааныг зогсоох зэрэг шийдвэрүүд гаргажээ.

Ираны Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн Баасан гаригт шинэ төрлийн коронавирусийн халдварын 593 тохиолдол бүртгэгдэж, 43 хүн амиа алдсан талаар мэдээлсэн байна.

Халдвар авсан өндөр албан тушаалтнуудын дунд Иран улсын долоон дэд ерөнхийлөгчийн нэг буюу Гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Массуме Эбтекар, Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи нар байгаа ажээ.

Эх сурвалж: ALARABY.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж