Урд хөршөөс гаралтай коронавирусийн халдвараас хүүхэд, залуусаа хамгаалах үүднээс Монголын боловсролын салбар танхимын сургалтаас “гэр сургууль” руу шилжээд багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Улсын онцгой комисс нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн гэлтгүй бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоосон. Дээрх хугацааг хоёрдугаар сарын 19-ний өдөр Засгийн газар дахин 28 хоногоор сунгах шийдвэр гаргасан билээ.
Хувийн сургуулиудад суралцагчдын эцэг эхчүүд хөл хорио тогтоосон энэ үед сургалтын төлбөрийг буцаан олгох, эсхүл дараа жилийн төлбөрт нь шингээх хүсэлтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 94 хувийн сургууль хичээллэж байна.
Дээрх асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тодруулахад “Хувийн сургуулийн төлбөрийн асуудлыг боловсролын яам хариуцахгүй. Тухайн сургуулийн захиргаа нь хариуцна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаал гарч төр, хувийн хэвшлийн гэлтгүй бүх сургууль цахимаар хичээллэж байна. Энэ үйл явцад хяналт тавихаар яамныхяналт шинжилгээний үнэлгээний газар долоо хоног бүр явцын тайлангаа гаргаад явж байна” гэлээ.
Хувийн сургууль дундаа төлбөр өндөр гэгдэх “Орчлон”, “Улаанбаатар элит” болон “British school of Ulaanbaatar” сургуулийн албаны хүмүүстэй холбогдоход “Тодорхой хариулт өгөх боломжгүй. Багш нар цахимаар хичээлээ зааж байгаа учраас төлбөрийг буцаан олгох эсэх нь эргэлзээтэй" гэх байр суурь илэрхийлж байсан юм. Ямартай ч гуравдугаар сарын 30-ны өдөр хичээл орохоор сургуулийн удирдлагууд энэ асуудлаар хуралдан эцсийн шийдвэрээ гаргах аж.
Э.БУРАМ
Зочин 2020-03-01 64.119.20.243
Дараа жил нээх гоё гадаад нэртэй өндөр төлбөртэй цахим сургууль байгуулнаа яадаг юм тээ
Зочин 2020-03-01 202.21.117.194
Хүүхэд маань хувийн сургуульд сурдаг. Багш нар нь холбогдсон даалгавар шалгасан цахимаар холбогдсон зүйл одоогоор алга. Бид хүүхдэдээ сайн боловсрол олгохоор сургаж байгаа болохоос зүгээр төлбөр төлөх гэж өгөөгүй л байх даа. Сургуулийн захирлын ухамсар л мэдэж дээ. Тэр сургуулийн дотоод асуудал эцэг эх бид нарт хамаагүй. Үнэхээр багш нартаа цалин өгч байгаа бол тэр багш нар нь цахимаар холбогдоод даалгавар өгөөд хүүхэдтэй ажиллавал сайн л байх сан. Хүүхэд маань зүгээр 3 сар хэвтлээ.
Зочин 2020-03-01 202.9.46.52
YAANAA ETSEG EHCHUUDEE TA NARAAS AVSAN HUUHDIIN SURGALTYN TOLBOROOR BAGSH NARAA TSAGAAN SARYN OMNO TSALINGUI BAILGAJ BOLOHGUI GEED TSALINTAI AMRAATSAN SH. BAGSH NAR MAANI TER TSALINGAARAA GERTEE HOOL HUNS ABAAD IDSEN GESEN. USEE ZASUULSAN GESEN. TA BUHNII TOLBORIIG BUTSAAJ OGHIIIN TULD BAGSH NARYNHAA HOOL HUNSIIG EHLEED DELGUURT NI BUTSAACHAY. BAS USCHIND NI HELEED USNIIH NI MONGIIG BUTSAALGACHAY. TEGEED HARIU HELET THU
sakhanaa 2020-03-01 202.126.88.201
25000 usd jiliin tolbort ogson odoo 10000usd butsaaj avah ium bn.ogohgyi bold yahav?
Зочин 2020-03-01 112.72.191.121
Onlineer hicheellej bgaa nerte bolohoos bish hiigeed suraad bgaa yum alga surguulid yawaagvi bhad tulbur ugnu gj yu bsiin
зочин 2020-03-01 139.5.219.74
Хувийн сургуулиуд багш, ажилтнуудынхаа цалинг бүтэн олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлж, халаалт зэрэг байрны ашиглалтын зардлаа төлөөд л байж байгаа ш дээ,
Зочин 2020-03-01 202.126.89.88
Чи хувийн сургуулийн багш бололтой
Зочин 2020-03-01 202.21.108.252
хувийн сургуулийн багш нар цахимаар хичээлээ зааж даалгавараа тухай бүр авч шалгаж байгаа шд.
МИ ОВОГТЫН САЙД 2020-03-01 202.179.26.165
Үндэсний их сургууль нэрийг хувьд зарчихсан их сургуулийн захирал Ми овогтын хиа Төмөрбаатарыг ч сольж чадахгүй байгаа Баатарбилэгээс энийг асууж хэрэггүй.Зүгээр л шууд Төв аймгийн алдарт уяачхольцоогүй жинхэнэ төв халхаас асуусан нь дээр.
Хөхөө 2020-03-01 66.181.177.211
ХУВИЙН СУРГУУЛЬ ӨӨРСДӨӨ ШИЙД ГЭЖ ОРХИХ ЮМ УУ.САЙДАА ЮУ ЯРИНА ВЭ.ХУВИЙНХ Ч НЭСЭН ТАНАЙ ЯАМАНД ХАМААРАХ УЧИР ХАРИУЦАХ ЁСТОЙ.БҮХ НИЙТЭЭРЭЭ ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХАД ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ Ч ГЭСЭГ БУЦААН ОЛГОЛТ ХИЙХ ЁСТОЙ Ш ТЭЭ.МӨНГӨӨ ТЭГЭЭД БЭЛЭГЛЭХ БОЛЖ БАЙНА УУ СУРГУУЛЬД ЭНЭ БОЛ ЦЭВЭР ЛУЙВАР ГЭЖ ҮЗНЭЭ
иргэн 2020-03-01 64.119.21.153
буцааж л таараа даа.
БААТАРБИЛЭГ 2020-03-01 103.229.122.161
СУУТГАН ТООЦСУГАЙ… ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ АВААГҮЙ Л БОЛ АВААГҮЙ ШД… УРЬДЧИЛАН ТӨЛБӨР АВСАН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ БУЦААН ОЛГОЛТ ХИЙГДЭЖ БАЙНА. НИСЛЭГ АВИА КОМПАНУУДЫГ ХАР…
Зочин 2020-03-01 64.119.16.235
давагдашгүй хүчин зйүлс гарч байхад юун төлбөр буцаах.
Зочин 2020-03-01 139.5.219.119
Энэ хувийн сургуулийн оронд цахим сургууль олныг байгуулах хэрэгтэй юм байна. Ккк