Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв | News.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эх орончдын баярын өдөр тохиож буйтай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ,

“Монгол Ардын Намын гишүүд дэмжигчид, Эрхэм журмын нөхөд өө!

Монгол Улсын түүхэнд нэгэн зууны түүхийг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье.

Монгол Ардын Намын түүх бол Монгол улсын XX зууны хөгжил дэвшлийн түүх юм. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлэхийн төлөөх шаргуу тэмцэл, улсын их бүтээн байгуулалт, ард иргэдээ соёл, боловсрол, ахуйн шинэ төвшинд гаргасан нөр их ажил хөдөлмөр зүтгэл, Монгол улсаа дэлхий ертөнцөд тунхаглан таниулсан амжилтын түүх билээ.

Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж, Монгол эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө алтан амь, бүтэн амьдралаа зориулсан эх оронч баатарлаг дайчдаа мэхийн хүндэтгэе. Монгол Улсын түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулалтын үйлсэд залуу халуун нас, сэтгэл зүрхээ зориулсан эрхэм хүндтэй ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Одоогоос 99 жилийн өмнө Ази тивд Анхны улс төрийн хүчин байгуулагдсан энэ билэгт өдөр бол зөвхөн Монгол Ардын Намын төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй Эх оронч хүн бүрийн баярын өдөр юм.

Монголын ард түмэн эрх тэгш, ёс суртахуунтай, шударга нийгэмд ажил орлоготой, эх орондоо үнэ цэнэтэй, сэтгэл тэнүүн сайхан амьдрах ёстой. Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь Монгол хүнээ хөгжүүлэх, оюун санаа, эдийн засаг, төрийн Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд тууштай чиглэгдсээр ирсэн.

Өнгөрсөн 2015-2016 онуудад Монгол Улсын эдийн засаг уналтад орж, улсын сан хоосорч, гадаад өр зээлээ төлж чадахгүй дампуурлаа зарлахад ойрхон байсан асар хүнд цаг үед Монгол Ардын Нам засгийн эрхийг авсныг та бид мэдэж байгаа.

Бид түүнээс хойш улс орноо хямралаас гаргахын тулд санхүүгийн сахилга батыг чангатгаж, улсын төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээг амжилттай  хэрэгжүүлсэний үр дүнд эдийн засаг сэргэж, 8 их наяд төгрөгийн тулгамдсан өр төлбөрийг төлж барагдууллаа. Мөн түүнчлэн Монгол Улс анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй үе, үр хүүхэддээ өвлүүлэх 538 тэрбум төгрөгийн хуримтлалыг Ирээдүй өв санд бий болголоо. Энэ жил буюу 2020 онд 1 их наяд төгрөгийн хуримтлалыг нэмж төвлрүүлэн нийт 1,5 их наяд төгрөгийн хуримтлалтай болно. Энэ хуримтлалыг 2030 он хүртэл гар хүрэхгүйгээр нэмэгдүүлэн хуримтлуулах бөгөөд 2030 оноос эхлэн зарцуулах зохицуулалт хийсэн. Бид ирээдүй хойчдоо Өр биш Өв үлдээнэ.

Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон жил яригдсан Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, шинэ Нисэх онгоцны буудал, Дулааны цахилгаан станц, Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Усан цахилгаан станц, Цэвэрлэх байгууламж, Сайжруулсан түлшний үйлдвэр, Саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, авто зам, хурдны зам, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.

Бид бие даасан, хараат бус, олон тулгуурт эдийн засагтай хөгжлийн бодлого, үйл ажилагааг хэрэгжүүлснээр Монгол улсад бүтээн байгуулалтын  шинэ үеийг эхлүүллээ. Эх орон маань одоо хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралд хүрэх ирээдүй ойрхон байна.

Бид бүтээн босгосон Улс орноо улам цогцлоон хөгжүүлж, Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, ард түмнээ эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө чин сэтгэл, идэвх зүтгэл гарган ажиллаж Монгол Ардын Намынхаа түүхт 100 жилийн ойг амжилт, бүтээлээр дүүрэн угтаж чадна гэдэгт Ууган намын дарга, Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

Монгол эх орныхоо төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй  та бүгддээ, намынхаа бүх гишүүд, дэмжигчид, элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.

Ардын нам, Ардын засаг мандтугай!

Монгол ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ” гэжээ.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амармэнд 2020-03-01 66.181.161.113

Монгол улсын Ерөнхий сайд Хүрэлсүх ах мундаг хүн шүү. Монгол улсын иргэн болгон аз жаргалтай амармэнд энх тунх амьдрах болтугай.

Avatar

сэдгэгдэл энэ? 2020-03-01 103.57.95.144

Иргэн хүн өөрөө төлнө гэж гэрээ байгуулаад авсан ,төлж байгаа зээлийг төрөөс хүчингүй болгож байгаа тэтгэврийн,бас сургалтын гэх зээлүүдийг ойлгохгүй, энэ шудрага явдал мөн үү гэж гайхаж байгаа хүмүүс олон байна.Мэдээлэлд ойр,залжин ,и/х-н ждү-д маягийн нөхөд л зээл авдаг нь худал гэж үү? Эрхэм дээдсээ ?

Avatar

Zochin 2020-03-01 202.9.46.156

Bitgii too uls oron huwisaj hujdg ym gants shudraga yrunhii saidtai bolsn ardchilsan namiihand bichj baigaa biz bitgii too

Avatar

Зочин 2020-03-01 202.21.107.68

Сүх гэдэг хүүхэд байжээ хө Сүүлдээ тэгээд баатар болжээ хө… гээд пацаан байхдаа дуулж л явлаа.

Avatar

Зочин 2020-03-01 72.196.192.250

Chinii mendchilgee ch yostoi yamai bainaa !!!

Avatar

Zochin 2020-03-01 192.82.73.139

EРӨНХИЙ САЙДАА АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ШИЙДВЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ. ӨРИЙ Н ДАРАМТААС ЧӨЛӨӨЛ. БИДЭНД ГОЁ САЙХАН ХУУРАМЧ ҮГ ХЭРЭГГҮЙ.

Avatar

Зочин 2020-03-01 66.181.161.57

ЭНЭ МАНГАР ХООСОН СЭЛЭМ ЭРГЗҮЛЭХЭЭС ӨӨР ЮМ МЭДДЭГ ЮМ УУ БАС 14 ТЭРБУМЫН ХЭРЭГТЭЙ ХА ХА

Avatar

Гашуун үнэн 2020-03-01 192.82.68.175

Эх орон 1тнүүдээ гэмгүй иргэдээ 30 дөчин мянгаар нь буудсан намыг :баярлалаа юу. Өнөөгийнх нь залуучууд арай л тэнэг муйхар уу. Одоо ч дээ энэ нам нэг л явахгүй байх даа . Хүмүүс өар болсоон . Энэ өдөр юундаа ч баярлах билээ. Ардын намын баяр гэхээр надад лав хэлмэгдсэн ах нар өвөг дээлэс маань л санаанд ордог шүү. Энэ бол үнэн. Юуг ч гуйвуулаагүй түүхийн үнэн. Баяр биш гашуудал

Avatar

Дээрэлхэх юмаа 2020-03-01 192.82.68.175

Ардын намынхан нээрээ арай л бандий юу. Чааваас гэж яачихсан сайд дарга нар байдгийн. Хөгшчүүлийн аманд ч үгүй хамарт ч үгүй хэдэн төгрөгөөр ингэж тоглох гэж. Арай л арчаагүй юу. Хүрэлсүхийг иймдээ тулсан залуу ч гэж арай бодсонгүй. Ардын нам ч дээ муугаар нь хүүхэд хөгшчүүлийг 16 оноос хойш ялгаварлан дээрэлхлээ. Муу нь муудаа муна гадсандаа юм байхдаа зайлуул.Чоно борооноор ч юм шиг Их маяглаж байнаа за яахав. Хөгшчүүлийн тэтгэврийг өгөөгүй байж өөрсдөө баярлаж энэтэр. Ёстой дургүй хүрчихлээ

Avatar

zochin 2020-03-01 182.160.34.41

bayr hurgie. 99 jiliin oi 100 jiliin oin ugtal. olon oin helhee urgelj baih bolno. hamtdaa. demjdeg shuu.

Avatar

Зочин 2020-03-01 192.82.70.199

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ.

Avatar

Зочин 2020-03-01 192.82.67.208

Хүрэлсүх ажлаа хийж байсан юмуу ,Женкод ажлаа ѳгчихсѳн юм шиг л байсан

Avatar

Unshigch 2020-03-01 203.91.115.54

Tanai nam huuli bus nam shuu. Mongol ardiin huwsgalt nam odoog hurtel Mongoliig udirdaj baih yostoi yum bn. Uneniig helehed 3 dagch hursh gej baihgui. Sain bodood uzeerei. Mongol tsag n ertedsen ardchilaliin zamaar yawj baigaa shuu. Teheer Enhbayariin nam l huuli yosnii gants nam bolj taarlaa.

Avatar

mgl 2020-03-01 202.9.40.185

Unen unen, gehdee namiinhaa tseverlegeeg mash hurdan hiigeerei. Uuruus chini umnuh darga nariin ued orson huvalznuud duuren baina. Bugdiig ni husch haya, zorigtoi hurdan hudluh heregtei baina.

Avatar

Зочин 2020-03-01 202.9.46.93

h**** idsen MANguud segselzuur hurelsuhteigee zailj buyan boloosoi doo.

Avatar

зочин 2020-03-01 103.212.117.137

Мандтугай мандтугай

Avatar

Зочин 2020-03-01 202.55.188.88

Ѳѳ, энэ чинь нээрэн Махн-н баяр болж байгаа юм байна шүү дээ. Эрх баригч намдаа тѳрсѳн ѳдрийн мэнд хүргэе. Харин танай намыг жанжин Сүх байгуулсан гэж түүхийг айхтар гуйвуулсан байдаг юм билээ. Түүх түүхээрээ байх ёстой. Махн буюу Ман-г коминтерны хязгаар нутаг дахь агент биш улс тѳрийн үйл ажиллагаа явуулах байгууллага гэж үзвэл тэр хүчинийг үүсгэж оройлон удирдсан хүмүүс нь Цэвээн Жамсрано, Элбэгдорж Ринчино, Рыскулов нарын хүмүүс юм билээ шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж