Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн 18 жолоочид хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн 18 жолоочид хариуцлага тооцжээ

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн 18 жолоочид хариуцлага тооцжээ

Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан билээ. Дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад зарим жолооч баталгаат бус замаар явахыг завдах зөрчил нэлээдгүй гаргаж байгаа нь хяналт шалгалтаар илэрч буй аж.

Улмаар шийдвэрийг хэрэгжүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй 34 жолоочийг илрүүлж, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлэн, 18 жолоочид Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13.1-д зааснаар хариуцлага хүлээлгээд байна. 

Иймд иргэд, жолооч та бүхэнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг дахин сануулж, үүргээ биелүүлж, хууль зөрчихгүй байхыг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Зөрчлийн тухай хуульд зааснаар:

5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

    1. Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж