0-12 настай хүүхэдтэй ажилтны ажлын цагийг багасгав | News.MN

0-12 настай хүүхэдтэй ажилтны ажлын цагийг багасгав

0-12 настай хүүхэдтэй ажилтны ажлын цагийг багасгав

Шинэ коронавирусийн  халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг  гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл  түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга  С.Амарсайхан “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийг энэ сарын 28-ны өдөр гаргасан байна.

Тус захирамжид зааснаар гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудаас 0-12 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүд болон мөн насны хүүхэдтэй ганц бие эцгүүдийн өдөр тутмын ажлын цагаас нэг цагийг хорогдуулах, тус захирамжид хамаарах ажилтны албан үүргийн зохицуулалтыг зохион байгуулж, байгууллагын хэвийн ажиллагааг хангах, тухайн ажилтны цалин хөлсийг бүтэн ажилласанд тооцож олгохыг  дээр дурьдсан нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад зөвшөөрөн ажиллахыг үүрэг болгосон байна.

Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hhh 2020-03-01 192.82.68.116

13, 14 tei huuhduud baga shde

Avatar

Зочин 2020-03-01 103.212.118.113

Aaviud yah bolj bainaa. Yas yuman deer eejuudees iluutei aaviud huuhdee iluu asardag shuu

Avatar

Зочин 2020-03-01 150.129.142.7

Ямар сайн аав бэ? Таныг ч бас энд оруулсан байна, эцэг эхийн аль нэг нь шүү дээ. Та ч энэ эрхийг эдлэх эрхтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж