Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөдрийн цагийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөдрийн цагийн хуваарь

Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөдрийн цагийн хуваарь

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт хоёрдугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад буй.

Тодруулбал, ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө, оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.

Өнөөдөр буюу Ням гаригт 08:00-22:30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллах ажээ. Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн 9 чиглэлд амралтын өдрүүдэд өглөө 8:00-09:30, орой 18:20-19:50 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж