Төр засгийн шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж аж ахуйн нэгж байгууллагыг залилах гэсэн оролдлого гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцас өмсөн, үнэмлэх үзүүлэн, өөрийгөө н.Сэрэнжав гэж танилцуулсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуйн нэгж байгууллагад урьдчилан мэдэгддэг бөгөөд торгууль, шийтгэвэр тавихдаа бэлэн мөнгөөр бус, дансанд төвлөрүүлдэг ажээ.
Иймд МХЕГ-аас шалгалтаар явж байна хэмээн бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдохыг анхааруулж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ