Парисийн ойролцоох цэргийн нууц баазад Covid-19 бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.29-нд нийтлэгдсэн

Парисийн ойролцоох цэргийн нууц баазад Covid-19 бүртгэгджээ

Парисийн ойролцоох цэргийн нууц баазад Covid-19 бүртгэгджээ

Парисын ойролцоох нисэх хүчний 110-р ангид хэд хэдэн хүн шинэ коронавирусийн халдвар авсан бөгөөд баазад хөл хорио тогтоосон хэмээн Францын батлан хамгаалахын сайд Флоренс Парли мэдэгдлээ.

Францад нийт коронавирусийн 57 тохиолдол бүртгэгдээд байгаагийн дотор Парисаас хойд зүгт байрлах цэргийн нууц баазад хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Парли сайд баталжээ. Тэрбээр нарийн мэдээлэл өгөөгүй ч нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус цэргийн баазад цэрэг, ард нийлсэн дор хаяж дөрвөн хүн өвчилсөн хэмээн мэдээлж байгаа ажээ.

Сайдын хэлснээр судлаач, эмч нарын баг өвчтөнүүдийг хяналтандаа авч, баазын орох, гарах хөдөлгөөнийг хорьж, бусад цэргийн ангиудад шалгалт хийж эхэлжээ. Уг асуудалд онцгой анхаарч, өвчний тархалтыг тогтоон барихгүй бол Францын армид ноцтой асуудал үүснэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Учир нь тус баазад тагнуулынхан болон бусад цэргийн онцгой ажилтнууд байрладаг ажээ.

Одоогоор албан ёсны мэдээлэл хомс байгаа ч тус нисэх хүчний бааз вирусийн голомт Ухань хотоос франц иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажилд гар бие оролцож байсан аж. Мөн нутагтаа ирсэн иргэдийн дундаас халдвар авсан иргэдийг тус баазад тусгаарлаж байжээ.

Францад халдвар авсан хүний тоо өчигдөр /2020.02.28/ 19-өөр нэмэгдэж нийт 57 болсон билээ. Өвчний тархалтыг тогтоон барихын тулд Францын эрүүл мэндийн сайд Оливер Веран нийт ард иргэдийг аюулгүй байдлын төлөө дор бүрнээ хичээж, эрүүл мэндийн зааврыг ягштал мөрдөн бусад хүмүүстэй ойрын харилцаанд орохгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж