Таван ханатай гэр шатаж нэг иргэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.29-нд нийтлэгдсэн

Таван ханатай гэр шатаж нэг иргэн амиа алджээ

Таван ханатай гэр шатаж нэг иргэн амиа алджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар баг “Түмний гурил” ХХК-ийн хашаанд иргэн Э-ын таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага гуравдугаар сарын 28-ны өдрийн 23.52 цагт тус аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн зургаан аврагч хоёр автомашинтай 3.5 км замыг туулан 20 минут ажиллаж унтраасан. Улмаар гал түймрийн голомтыг аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Харамсалтай нь иргэн Э-ын 44 настай эхнэр Ц нь гал түймэрт өртөөгүй ч гэрийн гадна нас барсан байдалтай олдсон байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж