Covid-19: Сон Хюн-Мин 2 долоо хоногийн турш тусгаарлагдана

Хуучирсан мэдээ: 2020.02.29-нд нийтлэгдсэн

Covid-19: Сон Хюн-Мин 2 долоо хоногийн турш тусгаарлагдана

Covid-19: Сон Хюн-Мин 2 долоо хоногийн турш тусгаарлагдана

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Тоттенхем Хотспур багийн Өмнөд Солонгос од тоглогч Сон Хюн-Мин баруун тохойндоо авсан бэртлийн улмаас Өмнөд Солонгос руу нисч хагалгаанд орох шаардлагатай болжээ. Тэгвэл өдгөө 27 настай тэрбээр хагалгаагаа амжилттай болмогц Англи руу эргэн ирж шинэ коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдаж, 2 долоо хоногийн турш тусгаарлагдах ажээ. Энэ тухай Тоттенхем Хотспур багийн ахлах дасгалжуулагч Жозе Моуриньо "Бид хууль дүрмийн дагуу бүгдийг хийх хэрэгтэй. Сонниг Сөүлээс эргэн ирвэл бид дүрмийн дагуу шууд ийшээ авчрахгүй тусад нь байлгах болно. Түүнтэй хамт манай арын албаныхан Сөүл рүү явж, хагалгаанд нь хяналт тавих болно" хэмээжээ.

Сон Хюн-Миний хувьд энэ сарын эхээр Английн Премьер лигийн хүрээнд Астон Вилла багийн эсрэг тоглолтод хоёр гоол оруулан багтаа ялалт авчирсан боловч тоглолтын төгсгөлд баруун тохойндоо гэмтэл аван энэ улиралд дахин тоглох боломжгүй болсон юм.

Мөн түүнчлэн Английн Премьер лигийн Ньюкасл Юнайтед багийнхан шинэ коронавирусийн тархалтаас сэргийлэн хоорондоо гар барихаас татгалзаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж