УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооноос Европын клубуудын дунд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Европа лигийн шөвгийн 16-ын сугалаа өчигдөр/2020.02.28/ Швейцарийн Ньон хотод зохион байгуулагдлаа. Европа лигийн шөвгийн 16-ын эхний тоглолтууд ирэх гуравдугаар сарын 13-наас эхлэн явагдана.