"Сонгдо" эмнэлэгт COVID-19-ийн халдвартай нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл өчигдөр /2020.02.28/ гарсан. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдөр 11.00 цагийн ээлжит мэдээллийн үеэр “Сонгдо” эмнэлэгт өчигдөр /2020.02.28/ сэжигтэй тохиолдол орж ирсэн гэх мэдээлэл авсан. Тус эмнэлэг өвчтөнийг шууд тусгаарласан бөгөөд мөн үйлчилгээ үзүүлсэн орчныг нь бас тусгаарласан. ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж тухайн хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Одоогоор тухайн иргэний биеийн байдал хэвийн халуураагүй” гэсэн юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан болохыг хэллээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ