Парисын загварын долоо хоног коронавирусийн эсрэг маск зүүлээ | News.MN

Парисын загварын долоо хоног коронавирусийн эсрэг маск зүүлээ

Парисын загварын долоо хоног коронавирусийн эсрэг маск зүүлээ

Парисын загварын долоо хоног коронавирусийн эсрэг маск зүүлээ

Парисын загварын долоо хоногийн нэгэн шоу дээрх моделиуд хувцастайгаа зохицуулан төрөл бүрийн чамин маск зүүсэн байлаа. Тэрхүү коллекцийг бүтээсэн дизайнер нь Францын иргэн, 28 настай Марин Сер аж. Гэвч түүний энэ коллекци коронавирусийн тархалтаас өмнө бүтээгдсэн бөгөөд тэрбээр үүнээс өмнө ч өөрийн загварууддаа маск багтаадаг байсан гэнэ. Тухайлбал түүний есдүгээр сард танилцуулсан хавар, зуны коллекци олон төрлийн маскаар дүүрэн байжээ.

Сер ийнхүү өөрийн загварын хувцаснуудад зохицуулан урласан маскнуудаа "Бохирдлын эсрэг" хэмээн тодорхойлдог аж. Харин энэ удаагийн шоунд тэрбээр маскнаас илүүг сэтгэж, олон бүтээлч санаагаар моделиудынхаа нүүрийг халхалжээ. Шоуны үеэр зөвхөн моделиуд төдийгүй үзэгчид ч өөр өөрийн маскыг зүүсэн харагдана. Мөн Серийн коллекциос гадна Драйс Ван Нөтений намар, өвлийн загварт ч хэд хэдэн маскны загвар тусгагдсан байна.

Коронавирусийн тархалт энтертаймент салбарт хүчтэй нөлөөлж, олон арга хэмжээнүүд хойшлогдож, зарим нь бүрмөсөн цуцлагдаж байгаа билээ. Тухайлбал энэ долоо хоногт алдарт Greenday хамтлаг Ази дахь аялан тоглолтоо хойшлуулж, "Энэ бүхэн их онцгүй санагдаж байгааг ойлгож байна. Гэхдээ бид та бүхэнтэй уулзахдаа л нэг уулзана. Тиймээс тасалбараа чанга атгаад хүлээж байгаарай. Бид удахгүй тоглолтынхоо шинэ хуваарийг танилцуулна" хэмээн зарласан. Мөн БНСУ-ын поп хамтлаг BTS дөрөвдүгээр сард болох тоглолтоо цуцалсан.

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-29 202.126.89.119

пжөэ. юп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж