Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 25-ны өдөр "Цэргийн төв эмнэлэгт гар ариутгагч шингэн их хэмжээгээр уусан хүн ирлээ" гэх мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад 51 настай эрэгтэй Б нь Ханс Вилла хотхоны цахилгаан шатанд байрлуулсан гар ариутгагч шингэнийг бүгдийг нь уусны улмаас биеийн байдал огцом муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор гар ариутгагч уусан иргэний биеийн байдал хэвийн, эмчилгээ хийлгэж байгаа аж. Харин түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ