Дөрвөн жилд нэг удаа тохиох хоёрдугаар сарын 29-ны өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг өндөр жил хэмээн нэрийддэг бөгөөд хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүн төрсөн өдрөө дөрвөн жилийн давтамжтай нэг удаа тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхий дээр дөрвөн сая хүн мэндэлсэн статистик мэдээлэл байдгаас Монгол Улсад 1973 хүн энэ өдөр төрсөн гэх судалгааг 2016 онд гаргажээ.
Мөн энэ өдөр төрсөн хүмүүс төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд хуулиар энэ маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, ХонгКонгт энэ өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай аж.
Э.АРИУН
Холбоотой мэдээ