Covid-19: Италийн хөлбөмбөгийн тамирчнаас халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.29-нд нийтлэгдсэн

Covid-19: Италийн хөлбөмбөгийн тамирчнаас халдвар илэрлээ

Covid-19: Италийн хөлбөмбөгийн тамирчнаас халдвар илэрлээ

Италийн хөлбөмбөгийн Сериэ-С лигийн ЮС Пианесе АСД багийн нэрийг нь нууцалсан 22 настай тамирчнаас шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай орон нутгийн Ла Назионе сонин мэдээллээ. Пианесе АСД баг нь Италийн баруун хэсгийн Тусгани бүс нутгийн Пиангастанайо хотын уугуул хөлбөмбөгийн баг юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тус тоглогч нь эмчид үзүүлж шинжилгээ хийлгэхээсээ өмнө сайн дураараа эмнэлэгт хандан тусгаарлагдсан байна.

Пианесе АСД баг нь хоёрдугаар сарын 23-нд Ювентус багийн 23 хүртэлх насны багтай тоглож, 1-0-ийн харьцаатай хожигдсон бөгөөд тоглолтын өмнө нь 22 настай тус тоглогч нь ханиаж найтаан, бие нь таагүй байсан учир тус тоглолтод оролцоогүй байна. Одоогийн байдлаар тус багийн бүх тоглогчид, дасгалжуулагчид, арын албаны хүмүүсийг шинжилгээнд хамруулж, тусгаарлаад байгаа ажээ.

Италийн дээд лиг буюу Сериэ-А лигийн зарим тоглолтууд хаалттай, үзэгчгүй цэнгэлдэхэд зохион байгуулагдахаар болсон билээ. Үүний дотор Ювентус болон Интер Милан багуудын чухал тоглолт багтаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж