Олимпийн аварга Сунь Ян найман жилээр эрхээ хасууллаа | News.MN

Олимпийн аварга Сунь Ян найман жилээр эрхээ хасууллаа

Олимпийн аварга Сунь Ян найман жилээр эрхээ хасууллаа

Олимпийн аварга Сунь Ян найман жилээр эрхээ хасууллаа

Хятадын гурван удаагийн олимпийн аварга Сунь Ян допинг хэрэглэсэн нь батлагдаж, найман жилээр эрхээ хасууллаа. 28 настай түүнийг 2019 оны нэгдүгээр сард FINA буюу Олон улсын усан сэлэлтийн холбооноос эрхийг нь сэргээгээд байсан билээ. Гэвч WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг CAS буюу Спортын арбитрын шүүхэд хандсаны дагуу уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин найман жилээр эрхийг нь хаслаа. Тэрбээр өмнө нь 2014 онд Триметизидин хэмээх хориотой эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн нь тогтоогдож, гурван сараар тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулаад байсан юм.

Сунь Ян Хятадын Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэ бол шударга бус явдал. Би гэм буруугүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Үүний эсрэг би давж заалдах болно" хэмээжээ. Харин FINA буюу Олон улсын усан сэлэлтийн холбооноос энэхүү шийдвэрийн талаар ямар нэгэн хууль зүйн болон шууд чиглэсэн арга хэмжээ авахгүй хэмээжээ.

Сунь Ян өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүнээс допингийн шинжилгээ авах гэж гэрт нь ирсэн шинжээчдийг өөрсдийгөө нотлох баримт бичиггүй байна хэмээн шинжилгээ өгөхөөс татгалзсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-29 132.194.13.90

boodi

Avatar

Зочин 2020-02-29 103.212.119.147

WADA бас л дэндээд бгаа шүү

Avatar

Зочин 2020-02-29 202.9.46.2

Сүүлийн үед арай л даам гараад байсан юм.Хyжаагийн зах дээр байгаа юм шиг аашлаад бусдыгаа хүндлэхгүй байвал тэгнэ л дээ.

Avatar

зочин 2020-02-29 49.0.212.68

чи муу үхэрнээс дор амьтан юу чадах вэ

Avatar

Зочин 2020-02-29 103.212.117.144

Монгол паспорт ав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж