Цаг хэтрүүлсэн баар, рестораныг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.29-нд нийтлэгдсэн

Цаг хэтрүүлсэн баар, рестораныг шалгаж байна

Цаг хэтрүүлсэн баар, рестораныг шалгаж байна

Нийслэлийн засаг даргын А223 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Нийслэлийн цагдаагийн газраас хяналт шалгалтад 252 алба хаагч, явган эргүүлд 109 чиглэлд үүрэг гүйцэтгэж, нийт 1616 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1440 шаардлага, 68 мэдэгдэл өгч, нийт 10 зөрчил илрүүлэн шалгаж байна.

ТУХАЙЛБАЛ:

  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” зочид буудлын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Бат-Эрол ХХК-ий Sky walker ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22.25 цагт үйл ажиллагаа явуулсан;
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” резиденсийн тавдугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Фьюжн ХХК-ий Икигай ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22.55 цагт үйл ажиллагаа явуулсан;
  • Баянзүрх дүүргийн 26-р хороо “Мөнх долоон эрдэнэ” ХХК-ний “GE GE” баар 22.20 цагт үйл ажиллагаа явуулсан;
  • Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Энканто спорт комплекс” хотхоны 11-р давхарт байрлах “Интерекс Дизайн” ХХК-ний “Манхайтан” ресторан цагийн хуваарь зөрчиж 22.45 цагт үйл ажиллагаа явуулсан
  • Баянзүрх дүүргийн 2-р хороо Их Дарь эхийн 1-44 хаягтай “Мөнх Алекс” ХХК-ний “Тайган” дэн буудал нийт найман хүнд үйлчлэн 23.00 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
  •  ХУД-ийн 11-р хороо “Голден драгон” хятад хоолны ресторан 22.30 цагт үйл ажиллагаа явуулсан
  • Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо “Зургаан цогнууд” ХХК-ны “Хас тулга” хүнсний дэлгүүр цагийн хуваарь зөрчиж, 00.10 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
  • ХУД-ийн 11-р хороо Зайсан Гэйт зочид буудал зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн,

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж