Аваргууд Улсын онцгой комисст хандив өргөнө

Хуучирсан мэдээ: 2020.02.29-нд нийтлэгдсэн

Аваргууд Улсын онцгой комисст хандив өргөнө

Аваргууд Улсын онцгой комисст хандив өргөнө
Дархан аварга_ Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх

Шинэ төрлийн коронавирус өвчний тархалт дэлхий даяар тархаж, өнөөдрийн байдлаар 46 улсад бүртгэгдээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр, энэ аюулт өвчнөөр 3000 гаруй хүн амь насаа алдаад байгаа билээ. Манай улс коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг цаг тухайд нь зөв хийснээр, өнөөдрийг болтол бүртгэгдээгүй байгаа хэдий ч Улсын онцгой комисс өндөржүүлсэн онцгой байдалд ажилласаар байна. Улсын хэмжээнд нийтдээ 6000 гаруй алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ард иргэдийн зүгээс хандивын аянг санаачилж, Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүнд эхнээсээ гардуулж өгч эхэллээ. Монголын Үндэсний бөхийн 20 дахь улсын аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат Улсын Онцгой комисст өчигдөр /2020.02.28/ хувиасаа 20 сая төгрөг хандивласан сайхан үйл явдал болсон. Тэрбээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварт өвчний эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, хандивыг УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өөрийн биеэр гардуулсан юм. Түүний энэхүү санал санаачилгыг дэмжиж, Монголын үндэсний бөхийн аваргуудын зөвлөлөөс Улсын онцгой комисст ирэх даваа гаригт хандив гардуулахаар болжээ. Үндэсний бөхийн аваргуудын зөвлөлийг Улсын аварга Д.Сумъяабазар тэргүүлдэг бөгөөд хамгийн ахмад нь Далайн даян дархан аварга Х.Баянмөнх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж