ДЭМБ: Covid-19 эсрэг 20 гаруй вакцин боловсруулж байна | News.MN

ДЭМБ: Covid-19 эсрэг 20 гаруй вакцин боловсруулж байна

ДЭМБ: Covid-19 эсрэг 20 гаруй вакцин боловсруулж байна

ДЭМБ: Covid-19 эсрэг 20 гаруй вакцин боловсруулж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр /2020.02.28/ болсон хэвлэлийн хурлынхаа үеэр дэлхий дахинд коронавирусийн эсрэг нийтдээ 20 гаруй вакцин боловсруулагдаж байгаа гэдгийг дуулгасан юм. Тэдгээр вакцинаас хэд хэдэн эмчилгээний бодисууд эмнэл зүйн туршилтад хамрагдаж байгаа бөгөөд эхний үр дүнд хэдэн долоо хоногийн дараа гарна гэжээ.

Үүний зэрэгцээ ДЭМБ-ын хэлтсийн дарга Мария Ван Керкхове коронавирус нь өөр өөр цаг уурын нөхцөлд өөр өөр байдлаар илэрч байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ "Энэ вирус Хятадад дэгдсэн шиг Мексикт дэгдэх боломжтой гэдэг үүднээс бид харах шаардлагатай байна. Бид үүнд бэлэн байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар коронавирусийн шалтгааныг олж чадаагүй байна. Вирус өөр өөр цаг агаарын нөхцөлд өөр өөр байдлаар илэрч байна" гэв.

2020 оны хоёрдугаар сарын 29-ны 08.30 цагийн байдлаар коронавирус дэлхийн 56 оронд тархаж, 84 мянга гаруй хүн халдварлаж, 2900 хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: RT, NYT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-29 202.179.25.21

вакциныг боловсруулдаг юм уу ккк

Avatar

Dd 2020-02-29 150.129.141.214

Tahal gej odoohondoo uzeegyi bgaa. Hamgiin deed tuvshin ni tahal. Nas baraltiin huvi baga buyu 2 huvitai , mun undur nastai arhag huuch uvchtei hunuus golduu nas barj bga bolhoor. Tehde sonor seremjtei baitsgaah ni zuv

Avatar

Зочин 2020-02-29 103.229.123.253

Хятад, японд эдгэсэн хүмүүс дахин халдвар авсан гэсэн, тэгэхээр дархлаа тогтдоггүй өвчин юм бишүү, вакцин гаргаад нэмэр болохуу?!

Avatar

Nemer bolno sh dee 2020-02-29 150.129.141.177

Ulaan burhan sars edrt chin vaktsin gargaj avaad namdaj l bn sh d

Avatar

Зочин 2020-02-29 182.160.1.54

Нэг ч Монгол хүн өвдөхгүй байх болтугай.

Avatar

Зочин 2020-02-29 150.129.142.55

Vwfc5

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж