ДЭМБ: Covid-19 эсрэг 20 гаруй вакцин боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.29-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Covid-19 эсрэг 20 гаруй вакцин боловсруулж байна

ДЭМБ: Covid-19 эсрэг 20 гаруй вакцин боловсруулж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр /2020.02.28/ болсон хэвлэлийн хурлынхаа үеэр дэлхий дахинд коронавирусийн эсрэг нийтдээ 20 гаруй вакцин боловсруулагдаж байгаа гэдгийг дуулгасан юм. Тэдгээр вакцинаас хэд хэдэн эмчилгээний бодисууд эмнэл зүйн туршилтад хамрагдаж байгаа бөгөөд эхний үр дүнд хэдэн долоо хоногийн дараа гарна гэжээ.

Үүний зэрэгцээ ДЭМБ-ын хэлтсийн дарга Мария Ван Керкхове коронавирус нь өөр өөр цаг уурын нөхцөлд өөр өөр байдлаар илэрч байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ "Энэ вирус Хятадад дэгдсэн шиг Мексикт дэгдэх боломжтой гэдэг үүднээс бид харах шаардлагатай байна. Бид үүнд бэлэн байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар коронавирусийн шалтгааныг олж чадаагүй байна. Вирус өөр өөр цаг агаарын нөхцөлд өөр өөр байдлаар илэрч байна" гэв.

2020 оны хоёрдугаар сарын 29-ны 08.30 цагийн байдлаар коронавирус дэлхийн 56 оронд тархаж, 84 мянга гаруй хүн халдварлаж, 2900 хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: RT, NYT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж