Ирэх долоо хоногт шүүхээр дэнслэгдэх дуулиант хэргүүд | News.MN

Ирэх долоо хоногт шүүхээр дэнслэгдэх дуулиант хэргүүд

Ирэх долоо хоногт шүүхээр дэнслэгдэх дуулиант хэргүүд

Ирэх долоо хоногт шүүхээр дэнслэгдэх дуулиант хэргүүд

Ирэх долоо хоногт шүүхээр хэлэлцэх дуулиант хэргүүдийг тоймлон хүргэж байна.


ХОРИХ АНГИД АМИА АЛДСАН Л.БЯМБАА АГСНЫ ХЭРЭГТ ДӨРВӨН ХҮНИЙГ ШҮҮНЭ

Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан.

Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм.

Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 09.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.

“ТОДКАННАМ” ЭМНЭЛЭГТ АМИА АЛДСАН БҮСГҮЙН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ хэргийн шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Эргэн сануулахад, "Тодканнам" эмнэлэгт 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан юм.

ШИНЖЭЭЧ НАРЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ШҮҮНЭ

Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар цагдаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, шүүгч нар энэ хэрэгт буруутгагдан өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 02-ны 16.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.

З.БАЯНСЭЛЭНГИЙГ ХАХУУЛИЙН ХЭРГЭЭР ШҮҮНЭ

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Бансэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 4-нд болно. Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 09:00 цагт товлогдсон байна

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mgl 2020-02-29 202.179.31.40

Наад лаларуудаа дүүжилж хороо

Avatar

зочин 2020-02-29 64.119.18.122

Чаддагаараа жараахай нарыг мундаг шүүх юмаа.Акулуудын хэрэг нам жим.

Avatar

харамсалтай 2020-02-29 192.82.72.183

ШҮҮГЧ нараас л хамаарна даа. ЮУ хүссэнээ шүүгч нар хийдэг болоод удлаа

Avatar

Ж 2020-02-29 122.201.24.143

Шударгаар шийдэхийг шаардаж бн

Avatar

STADIONII ARIIN TUIPUUN BARILGA,baryyn yrdg giin gazariig bylaaj,yndaanyyd,pisstagaa zardag bolox ni 2020-02-29 132.194.13.90

stadion toirood GADNIIXNAA EXLEED SHIID.xoosryylax.

Avatar

Зочин 2020-02-29 202.55.188.37

4 хуягийг тасалж бусдын мөрдөн байцахлтад нэмэлтээр буцаах биз

Avatar

шудрага ёс 2020-02-29 122.201.31.216

Үхэх мөрөөрөө үхэхгүй авилагч мөрөөрөө ажлаа хийж бсан хүний чирлээ Хууль хөгжсөн оронд орголт амиа хорлох гм хэрэгт албан хаагч санаатай оролцоогүй бол хэрэгсэхгүй хуультай,ж:амиа хорлох хүн хүн дэргэд хараа салгахгүй зогсоод бсан ч амиа хорлож чадна,1' явдал гэж үздэг ,Монголд заавал нэг хулгайчаас болж нэг ажилтанг гайтуулпаг

Avatar

иргэн 2020-02-29 122.201.31.25

Золжаргал хулгайчид холбогдох хэрэг яагаад сураггүй болчихвоо. Элбэгдоржтой нийлж монгол төрийн санг хоосолсон бирдүүдийн нэг шүү. Баянсэлэнгэ мэт нь тэдний дэргэд жижигхэн шүү дээ.

Avatar

ЗОЧИН 2020-02-29 202.55.188.40

БОЛЖ МАА МАХ НЬ БОЛЖ ХАХАХАХА

Avatar

Zochin 2020-02-29 24.46.100.17

Bayanselenged tsaaz ogmoor ym b.a

Avatar

Зочин 2020-02-29 66.181.161.102

Хүн ядаж үхэхдээ хшнд гай бололгүй үхэх хэрэгтэй! Бямбаа авилгалч авгай ёстой хар мөртэй шулам байж дээ!

Avatar

Зочин 2020-02-29 64.119.23.146

harin tiimee.

Avatar

Зочин 2020-02-29 192.82.68.144

Зайлуул өөрийгээ үхэхээр бүх юм цайрах гэж бодсийм байлгүйдээ мөрөөр ннь мөшгөөд мөчийг нь тоол нь ш дээ монголын хууль

Avatar

Зочин 2020-02-29 202.179.24.153

Эд нар бол жинхэнэ авлигын хэргүүд мөн. Харин Энхсайхан Сайханбилэг Элбэгдорж нарыг шалгалаа татлаа бол шаааал худлаа шоу.

Avatar

Айн 2020-02-29 192.82.77.41

Тэр муу Баяэсэлэнгэ ямар даварсан үйлдэл хийдэг гар вэ

Avatar

Мол 2020-02-29 203.91.115.47

ОБЁГ ЫН ДАРГА БАДРАЛ ДЭД ДАРГА АРИУНБУЯН НАРЫН ОЛОН ТЭРБУМЫН ХЭРЭГ ЯАСАН БЭ. ЭД НАР АЖЛАА ХИЙГЭЭД Л ШОУДАЖ ПОПРООД Л ЯВАХ ЮМ.ОНЦГОЙГООР ТОГЛОЖ ДУУСЛАА. ЭНЭ САЛБАР ХАМААТАН САДАН ХХ ДҮҮГЭЭР АВИЛГА АШИГ СЛНИРХОЛООР ДҮҮРСЭН.ХҮРЭЛСҮХ НАЙЗУУДАА ХАМГААЛААД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ ХЭРВЭЭ ТИЙМ БОЛ ОЛОН ЮМ БАЙГАА БАДРАЛ ШОРОНД ОРЖ ҮЙЛ ЛАЙГАА ӨӨРӨӨ ҮҮРЭХГҮЙ БОЛ ҮР ХҮҮХЭД АЧ ЗЭЭ НАРТ НЬ ҮЙЛ ЛАЙ НЬ ҮСЭРЧ ХЭЦҮЛДЭХ ЖАМТАЙ БУРХАНААС ХЭН Ч ГАЖИХГҮЙ

Avatar

kk 2020-02-29 202.131.247.254

bayanselenge barilgaiin said hiiheer bi odoo yu ch yum

Avatar

Зочин 2020-02-29 64.119.20.200

Bayanselege mundag huuhen shuu. Shutej yavaarai mongol tumen mini. Tiim amidarlaas iim amidarlad hurne gedeg hetsuu shuu

Avatar

иргэн 2020-02-29 103.57.95.125

Шүүхийн шинжээчдыг биш бүрэн иж бүрдэл бус, зорилго зорилтонд нийцээгүй багаж тоног төхөөрөмж авч өгсөн хахууль авагч нарыг шүүвэл яасан юм вэ? АТГ үүний хаагуур шалгалт хийгээд байна вэ? Энэ бол үнэхээр гайхалтай асуудал шүү.

Avatar

Зочин 2020-02-29 182.160.37.254

ТАРВАГА САЙХАНБАЛАГ БАЯРЦОГТ БАТҮҮЛ ГАРАМГАЙБААТАР С.ЭРДЭНЭ НАРЫН ТОМ ХЭРГҮҮД ЯАСАН БЭ?

Avatar

Elbegee,saihnaa nar ni 2020-02-29 202.126.89.48

Catch me if you can

Avatar

ИРГЭН 2020-02-29 202.9.46.10

эрлэгдорж, баярцогт, сайханбилэг нарын хэрэг юу болж бга вэ? тэд хугацаа хожиж дараагийн зг, ерөнхийлөгчөө хүлээгээд сууж бга юу?

Avatar

Зочин 2020-02-29 66.181.161.122

БАЯР БАТХҮҮ ХҮРЭЛСҮХ НЯМДОРЖИЙН ХЭРЭГ ЯАСАН БЭ БАС БАТТУЛГА БНА

Avatar

Зочин 2020-02-29 66.181.189.49

Үхчихсэн хүний араас гэм зэмүгүй хүмүүсийг шүүдэг хаанахын хууль гэхээр ийм байдаг бна.бямбаа гэгч хамсаатан авилгач нарыг шүүх шүүхгүй юу.авилгач надо гэмт хэрэг хийгээгуй нож цэвэр хумуус уу.хуунь начал оронд зугаалж язвах нь зөв үү.

Avatar

ggg 2020-02-29 192.82.68.116

uhehde gai tarisan n**** zgr ajla hj bsan humuusiig

Avatar

Зочин 2020-02-29 66.181.161.102

Хар мөртэй авилгалч авгай зүгээр ч яваад өгөхгүй мөрөөрөө ажилаа хийж байсан 4 хүнийг гэр бүлтэй самараад үхэх юм даа!!! Тамд шатах нь тодорхой!

Avatar

Зочин 2020-02-29 202.55.188.37

4т ял өгнө дөө харж л бай харин авилга авсан шүүгчид америкт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж