Банкууд богиносгосон цагаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.29-нд нийтлэгдсэн

Банкууд богиносгосон цагаар ажиллаж байна

Банкууд богиносгосон цагаар ажиллаж байна

"COVID-19"-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд арилжааны банкууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, ажлын өдрүүдэд богиносгосон цагаар үйлчилж байна.

Тухайлбал, Төрийн банк, "Голомт" зэрэг банк 09.00-14.00 болон 16.00 цаг хүртэл үйлчилж байгаа бол ХААН банк ажлын өдрүүдэд 09.00-14.00 цаг хүртэл үйлчлэх болсноо мэдэгдлээ.

Тус банк харилцагч, үйлчлүүлэгч нарт хандан, нийслэл болон орон нутгийн бүх салбар нэгжийн ажиллах цагийн хуваарийг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ныг хүртэл ийнхүү өөрчилж буйг мэдэгдэхдээ онлайн цалингийн зээл, мөн онлайн хадгаламж барьцаалсан зээлээс бусад зээл олголтын үйлчилгээг зогсоогоод байгаагаа давхар мэдэгджээ. Тиймээс интернэт банк, "khan bank" аппликейшн, мобайл банк, телефон банкнаас гадна КИОСК, АТМ, пос машин ашиглан банк, санхүүгийн үйлчилгээг авах боломжтойг мэдээлж байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж