Сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй иргэдээс тусламжийн дуудлага хүлээн авах боломжтой болжээ | News.MN

Сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй иргэдээс тусламжийн дуудлага хүлээн авах боломжтой болжээ

Сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй иргэдээс тусламжийн дуудлага хүлээн авах боломжтой болжээ

Сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй иргэдээс тусламжийн дуудлага хүлээн авах боломжтой болжээ

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах боломжтой боллоо. Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс гэмт хэрэг, зөрчил, гал түймэр гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага мэдээллийг хүлээн авах зорилгоор Улаанбаатар хотод оршин суудаг 2744 иргэний утасны дугаар бүхий мэдээллийг шилжүүлэн авчээ.

Дээрх бүртгэлтэй иргэдээс богино зурвас /sms/-аар дуудлага, мэдээлэл хүлээн авах програм хангамж боловсруулан 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.

Э.АРИУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж