Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.29-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд үйлчилж байна

Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд үйлчилж байна

Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу үйлчилж байна. Тодруулбал, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна.

ҮҮНД:

-Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06.40 цагаас 22.40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.

-2020 оны хоёрдугаар сарын 29, гуравдугаар сарын 01-ний Бямба, Ням амралтын өдрүүдэд 08.00-22.30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллана.

-Хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд  амралтын өдрүүдэд өглөө 08.00 – 09.30,  орой 18.20-19.50 цагуудад үйлчилгээг үзүүлэх болно.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж