Шинэ коронавирусийн халдварын эрсдэлтэй энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаас гадна нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлаад буй. ажлын өдрүүдэд өглөө, орой гэсэн, өдөр цөөн тоогоор нийтийн тээвэр үйлчилж байсан бол маргааш, нөгөөдөр буюу амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ дараах зохицуулалтаар иргэдэд үйлчлэх юм байна. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 29, гуравдугаар сарын 1-ний Бямба, Ням амралтын өдрүүдэд 08:00-22:30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллана.
Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн 9 чиглэлд амралтын өдрүүдэд өглөө 08:00-09:30, орой 18:20-19:50 цагуудад үйлчилгээг үзүүлэх болно.
Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт (маск) зүүж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, зорчихыг анхааруулж байна. Сануулахад, нийтийн тээврийн үйлчилгээний автобусны байршил, зогсоолын мэдээллийг онлайнаар Ub smart bus апплекшнээр авах боломжтой.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ