МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энхийг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энхийг чөлөөлнө

МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энхийг чөлөөлнө

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тушаалаар МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энхийг чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, Ц.Бат-Энх шинэ коронавирусийн халдвар тархсан газраас буюу БНСУ-аас Японоор дамжин өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу халдвар тархсан газраас ирж байгаа иргэдийг тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоох шийдвэрийг эсэргүүцэн, тусгаарлагдахаас татгалзжээ.

Харин энэ асуудал намын даргын түвшинд хүрч, Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгажээ. МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргах аж. Ц.Бат-Энх нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний хөгжлийн асуудал хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2016 онд МАН-ын нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. Мөн 2017 оны арваннэгдүгээр сард хуралдсан МАН-ын XXVIII ээлжит хурлаас нарийн бичгийн даргаар дахин сонгогдон ажиллаж байжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж