Улсын онцгой комисс уриалга гаргалаа | News.MN

Улсын онцгой комисс уриалга гаргалаа

Улсын онцгой комисс уриалга гаргалаа

Улсын онцгой комисс уриалга гаргалаа

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2020.02.28/ ард иргэддээ уриалга гаргалаа. Тус уриалгад, шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд иргэн, хувь хүн бүрийн оролцоо чухал энэ үед халдвартай бүсэд зорчихгүй байх, халдвартай бүсээс ирсэн хүнтэй хавьтахгүй байх, болзошгүй эрсдэлд хамтдаа бэлэн байж, бүх түвшинд шаардлагатай арга хэмжээг авснаар цаашид учирч болох эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварыг багасгаж чадна. Аж ахуй нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа биелүүлж, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайтар сахин, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад анхаарал хандуулахыг хүсч байна.

Төр-хувийн хэвшил, ажил олгогч-ажилтан, түрээслэгч-түрээслүүлэгч бодит нөхцөл байдлыг харгалзан, асуудлаа уян хатан шийдвэрлэж байхыг мөн уриалж байна. Цаашид сонор сэрэмжээ улам дээшлүүлж, хариуцлага, сахилгаа чангатган, эв эеийг хичээж эрсдэлт цаг үеийг амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-28 77.111.247.84

Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — http://Sexcris.Com

Avatar

Harin tiim 2020-02-28 202.9.46.191

Бүгд хичээх хэрэгтэй дүрэм журмыг чанд мөрдөөд, нэг л хүн хариуцлага алдах юм бол ямар их хохирол учрах вэ гэдэг нь бэлэн жишээ байна, иймд хичээгээд мөн хандив боломжоороо өгөх хэрэгтэй байна

Avatar

Тоо 2020-02-28 192.82.68.175

НЭГ ОРОЙ ШӨНӨДӨӨ УБ хотын 1000аад бааранд 1 оройдоо тус бүрт 20 хүн гэхэд 20 000 хүн ууж согтуурхана. 310 дэн буудалд тус бүрд 20 хүн гэхэд 6 200 хүн завхайрна. 87 саунд бас 1 хориод хүн гэхэд 1 940 хүн бас л яах нь байна . 64 амралтад 20 хүн гэхэд 1 280 хүн ууж идэж янз бүр болно. . 20 000+6 200+ 1 940+ 1 280= 30 гаруй мянган хүн 1 оройдоо архидаж завхайрч элдвээр зугаацаж байдаг юм байна даа. Яана даа .

Avatar

Зочин 2020-02-28 103.229.123.181

Энэ өвчнөөс сэргийлэх арга хэмжээг тухай бүрт нь чамлалтгүй хэрэгжүүлж байгаад талархууштай л байна энэ хориг бусад үйл ажиллагаанаас манай улсад эдийн засгийн муу үр дагавар үүсэх нь мэдээж иймд ИРГЭН БҮР боломжын хирээр ХАНДИВ туслаж Үзүүлэхийг уриалж байна .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж