Улсын онцгой комисс уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

Улсын онцгой комисс уриалга гаргалаа

Улсын онцгой комисс уриалга гаргалаа

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2020.02.28/ ард иргэддээ уриалга гаргалаа. Тус уриалгад, шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд иргэн, хувь хүн бүрийн оролцоо чухал энэ үед халдвартай бүсэд зорчихгүй байх, халдвартай бүсээс ирсэн хүнтэй хавьтахгүй байх, болзошгүй эрсдэлд хамтдаа бэлэн байж, бүх түвшинд шаардлагатай арга хэмжээг авснаар цаашид учирч болох эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварыг багасгаж чадна. Аж ахуй нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа биелүүлж, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайтар сахин, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад анхаарал хандуулахыг хүсч байна.

Төр-хувийн хэвшил, ажил олгогч-ажилтан, түрээслэгч-түрээслүүлэгч бодит нөхцөл байдлыг харгалзан, асуудлаа уян хатан шийдвэрлэж байхыг мөн уриалж байна. Цаашид сонор сэрэмжээ улам дээшлүүлж, хариуцлага, сахилгаа чангатган, эв эеийг хичээж эрсдэлт цаг үеийг амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж