З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 4-нд болно

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 4-нд болно

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 4-нд болно

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Бансэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 4-нд болно. Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 09:00 цагт товлогдсон байна

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон.

Прокуророос түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт гаргасан билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж