Мэргэжлийн талбайн теннисний дэлхийн тод оддын нэг Рожер Федерер өнгөрөгч 2019 онд нийт 29 удаа сэргээшийн шинжилгээнд хамрагдсан байна. Өдгөө 38 настай Швейцари эр тэмцээний хүрээнд есөн удаа, хувийн журмаар 20 удаа шинжилгээнд хамрагджээ. 20 удаагийн Их дуулгын аварга тэрбээр мэргэжлийн замналдаа нэг ч удаа сэргээшийн шинжилгээнд бүдэрч байгаагүй гэх гайхалтай замналыг өнгөрүүлж байна. Дэлхийн чансааны гуравт эрэмбэтэй тэрбээр өнгөрөгч 2019 онд зургаан тэмцээний шигшээ тоглолтод шалгарч дөрөвт нь түрүүлээд байсан юм. Үүнд Майами Мастерс, Дубай, Халле болон Базел зэрэг дөрвөн тэмцээн орж байгаа бол Веллс Мастерс болон Вимболдон зэрэг тэмцээнүүдэд дэд байранд орсон.
Швейцари Маестро хамгийн сүүлд 21 дэх Их дуулгын цомынхоо төлөө Вимболдоны шигшээ тоглолтод дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэтэй Новак Жоковичтэй учраа тааран тоглож харамсалтай ялагдал хүлээсэн юм. Мөн Рожер Федерер өнгөрсөн долоо хоногт өвдөгний хагалгаанд орж, шинэ улирлын дундуур эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Холбоотой мэдээ