Нам, эвслийн сонгуулийн зардлыг 5.9 тэрбумаар тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

Нам, эвслийн сонгуулийн зардлыг 5.9 тэрбумаар тогтоолоо

Үндэсний аудитын газраас 2020 оны сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон талаар өнөөдөр /2020.02.28/ мэдээлэл хийлээ. Дээд зардлыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.2 дугаар зүйлд заасны дагуу тухайн газар нутгийн байршил, өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, сонгогчдын тоо зэргийг харгалзан Үндэсний аудитын газраас тойрог тус бүрт сонгуулийн зардлын дээд хэмжээг гаргажээ.

Уг зардлыг бодитойгоор гаргах зорилгоор цахим үйлчилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг бизнесийн байгууллагуудаас холбогдох чиглэлийн үнийг гаргаж дунджаар тооцсон байна. Уг тооцооллоор 2016 оны сонгуулийн зардалтай ойролцоо дүн гарчээ. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн жилд нам эвсэл 4.4 тэрбумаар тогтоож байсан бол 2020 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг 5.9 тэрбумаар тогтоожээ. Энэ нь инфляцийн өөрчлөлттэй холбоотой гэдгийг Үндэсний аудитын газраас мэдээлэв. Тус газрын мэдээлснээр 2016 оны ээлжит сонгуулийн дүнгээр нэг нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ 322 сая байсан бол 2020 онд 410 сая болж өөрчлөгджээ.

СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДӨХӨД ХҮН АМ, ӨРХ, СОНГОГЧИЙН ТОО НӨЛӨӨЛСӨН

Үндэсний аудитын газрын Нийцэлийн аудитын газрын Тэргүүлэх аудитор С.ЭНХБААТАР:

-Зардлын дээд хэмжээг Сонгуулийн тухай хуульд заасан сурталчилгаатай холбоотой бүх зардлууд гарах ёстой. Ажиллах хүч, ухуулах байр, сурталчилгаа зэргийг тооцож үзсэн. Нам эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш зардлын тайлангаа гаргах ёстой. Хувийн аудитаар хийлгэж Үндэсний аудитын газарт ирүүлэх . Нам эвсэл, нэр дэвшигч сонгуулийн нэг данстай. Энэ хэлбэр хуульд туссанаар хяналтын тогтолцоо болж байгаа юм. Нэг нэр дэвшигч сурталчилгаагаа явуулахад 40 орчим мянган сонгогчдод сонгуулийн сурталчилгаагаа явуулах шаардлагатай болдог. Өрхийн болон сонгогчийн тоо өөрчлөгдсөн нь сонгуулийн зардалд нөлөөлж байна. Мөн цахим орчинтой холбоотой зардлуудыг тооцож гаргасан гэлээ.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээтэй 2020 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг харьцуулахад хэд хэдэн зүйлээр ялгарч байна. Тухайлбал, тойрогт өөрчлөлт орсон. Өмнө нь 76 тойрогтой байсан бол энэ удаагийн ээлжит сонгууль аймаг 20, нийслэл 9 тойрог нийт 29 /олон мандаттай/ тойрогтой болсон. Энэ нь зардлыг тооцоолох суурь үзүүлэлт болох тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо, өрхийн тоо зэрэгт өөрчлөлт орсноор зардлын хэмжээнд нөлөөлж байна.  Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.7-д сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинээр тусгагдсан тул уг зардлыг нэмж тооцоолсон зэрэг болно.

Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын  ээлжит сонгуульд нэг нэр дэвшигчээс  гаргах зардлын дүнг танилцуулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж