Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн хойшлогдлоо

Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн хойшлогдлоо

Сүүлийн үед дэлхийн томоохон тэмцээн уралдаанууд шинэ коронавирусийн улмаас цуцлагдаж байгаагийн нэг нь Азийн чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн болж байна.

Токио-2020 зуны олимпийн наадмын эрх олгох Ази тивийн чөлөөт бөхийн сонгон шалгаруулах тэмцээн ирэх сард Бишкек хотод төлөвлөгдсөн байсан боловч Киргизстаны засгийн газрын зүгээс шинэ коронавирусийн тархалтын улмаас цуцалж байгааг зарлалаа. Одоогийн байдлаар хэзээ, хаана дахин зохион байгуулагдах талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Энэхүү сонгон шалгаруулах тэмцээн өмнө нь Хятадын Шиань хотод төлөвлөгдсөн байсан боловч шинэ коронавирусийн улмаас Бишкек хот руу шилжээд байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж