Их Британийн иргэн дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй боллоо | News.MN

Их Британийн иргэн дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй боллоо

Их Британийн иргэн дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй боллоо

Их Британийн иргэн дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй боллоо

Их Британийн Хэмпшир мужийн оршин суугч 111 настай Боб Вэйтон өдгөө амьд сэрүүн амьдарч буй дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй болж Гиннесийн номонд бичигджээ. Өмнө нь уг амжилтыг эзэмшиж байсан Японы иргэн Читэцү Ватанабэ энэ сарын 23-ны өдөр 112 насандаа таалал төгссөнөөр Боб Вэйтон хамгийн өндөр насалж буй эрэгтэй болсон юм.

Тэрбээр 1908 оны гуравдугаар сарын 29-ны өдөр мэндэлсэн бөгөөд 1937 онд эхнэр Агнестайгаа танилцаж байжээ. Гурван хүүхдийн эцэг эх тэд өдгөө 10 ач зээ, 25 гучтай аж.  Инженер, багш мэргэжилтэй Боб Япон, Канад, Тайван улсуудад амьдарч байсан ба өөрийн урт наслалтынхаа нууцыг мөнгийг хэзээ ч чухал зүйл гэж бодож байгаагүй, үргэлж инээмсэглэж явсны ач хэмээн тайлбарлажээ.

Дэлхий дээр Боб Вэйтоноос өндөр настай 50 эмэгтэй байдаг ба энэ цаг үед амьдарч буй хамгийн өндөр настай хүн бол Японы иргэн 117 настай Канэ Танака гуай юм.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-28 77.111.247.84

Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — http://Sexcris.Com

Avatar

Зочин 2020-02-28 202.70.44.46

Дэлхий дээр Боб Вэйтоноос өндөр насалсан гэж бичээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж