Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, шинэ төрлийн коронавирусын эсрэг хийж буй тус улсын тэмцлийг дэмжиж 30 мянган хонь хандивлаж байгааг дуулгасан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор малчид санаачлага гаргаж эхэлжээ.
Тухайлбал, Увс аймгийн малчид 1000 хонь бэлэглэхээ мэдэгдсэн бол Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир хамгийн эхний 108 хонь хандивлахаар болсноо дуулгажээ. Энэ мэтчилэн аймаг, орон нутаг, малчдын зүгээс БНХАУ-д хонь бэлэглэх аян үргэлжилж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ