Ө.Энхтүвшин: НҮБ-аас 500 мянган маск нийлүүлэх тусламж хүссэн

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: НҮБ-аас 500 мянган маск нийлүүлэх тусламж хүссэн

Ө.Энхтүвшин: НҮБ-аас 500 мянган маск нийлүүлэх тусламж хүссэн

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай өнөөдөр /2020.02.28/уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон талаараа мэдээлэл өглөө.


Posted by News.mn on Thursday, February 27, 2020

-Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар  ДЭМБ болон НҮБ-ээс ямар дүгнэлт гаргав?

-НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзлаа. Тэд Монгол Улстай хамтран ажиллах талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Засгийн газраас өнөөдрийг хүртэл зохион байгуулж буй арга хэмжээнүүдийг  дэмжиж сайшаасан. Үүнээс илүүтэй Монголын ард түмэн төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж дагаж хэрэгжүүлдгийг харлаа.  ДЭМБ, НҮБ-ын байгууллага тусламжийн дүнгээ ойрын үеэс мэдээлнэ. Эм эмнэлгийн хэрэгслийн хамгийн сүүлийн үеийн технологи, өндөр дүнтэй ч эм нийлүүлэх талаар ярилцана гэдгийг хэллээ. Мөн би УОК-ийн даргаар ажиллаж байгаа хүний хувьд НҮБ-аас 500 мянган маскны тусламж хүссэн.

-Засгийн газарт Улсын онцгой комиссоос  ямар санал оруулсан бэ?

-Санал оруулаагүй. Өнөөдрийн хуралдаанаар өмнөх Улсын онцгой комиссын хуралдсан шийдвэрээ танилцууллаа. Монгол Улсад  ариутгалын бодис дутагдалтай байгаа учраас архи үйлдвэрлэж буй түүхий эдүүдийг ариутгалын бодис үйлдвэрлэх чиглэл өгсөн.

-Нийслэлийн онцгой комиссоос зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Түрээсийг хөнгөлөх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Хөл хорио тогтоосонтой холбогдуулан орлого буурч байгаа. Ийм байхад банк, банк бус санхүүгийн байгууллагууд зээлээ хугацаанд нь төлөх шаардлага аж ахуй нэгжүүдийн дургүйцлийг хүргээд байгаа юм билээ. Монгол банкнаас гурван удаагийн арга хэмжээ авах боломжтой гэх мэдээлэл өгсөн.

-Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд томоохон үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шаардлагатай юу?

-Аж ахуй нэгж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд аль болох саад хийхгүй. Тиймээс томоохон үйлдвэр, аж ахуй нэгжүүд халдвараас сэргийлэх арга хэмжээг сайн авч, дотоод зохион байгуулалттай ажиллаж чадвал үйл ажиллагааг зогсоох шаардлагагүй. Хамгийн гол нь иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах чиглэл гаргасан.

Зургийн тайлбар: Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзав.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж