Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг барина | News.MN

Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг барина

Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг барина

Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг барина

Засгийн газрын өнөөдөр /2020.02.28/-ийн хуралдаанаар Ерөнхий сайд сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэлийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ. Үйлдвэрийн барилгын ажлыг энэ хавраас эхлүүлж, ирэх өвлөөс өмнө ашиглалтад оруулах юм байна.

Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барихаар болсон нь  хотын зүүн хэсгийг сайжруулсан сайн түлшээр хангах, түүхий эдийг вагоноор тээвэрлэх боломжтой зэрэг хэд хэдэн шалтгаантай гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэллээ. Тэрбээр “Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдлыг 70-80 хувь хүртэл бууруулах боломжтой. Үйлдвэр ашиглалтад орсноор 1500 ажлын байрыг бий болгоно. Дээр нь өдөрт зургаан мянган тонн түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

санал 2020-02-28 202.21.108.227

Дотоодын аж ахуйн нэгжээс эко – барьцалдуулагч нийлүүлье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж