С.Мөнхбат аварга Улсын онцгой комисст 20 сая төгрөг хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

С.Мөнхбат аварга Улсын онцгой комисст 20 сая төгрөг хандивлалаа

С.Мөнхбат аварга Улсын онцгой комисст 20 сая төгрөг хандивлалаа

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат Улсын онцгой комисст  20 сая төгрөгийн хандив өргөлөө. Тэрбээр өнөөдөр хандиваа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулсан юм.

Тэрбээр “Би Монгол Улсын 20 дахь аварга учраас 20 сая төгрөг хандивлалаа. Бөхчүүдээ манлайлаад энэхүү хандивыг өгч байна. Аварга гэдэг цол нийгэмд хариуцлагатай том цол гэдэг утгаар энэ хандивыг өргөж байна. Өнөөдөр Монголын ард түмэн нийтээрээ коронавирустэй тэмцэж, энэ өвчний эсрэг нэгдэж тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ дэлхийд харуулж чадаж байгаад хувь хүний хувьд их баярлаж байна. Нийт иргэддээ хэлэхэд төр засгийнхаа гаргаж байгаа шийдвэрийг дагаж,нэг нь нийтийнхээ төлөө энэ өвчний эсрэг нэгдэж, тэмцэхийг уриалмаар байна" гэлээ.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж