Covid-19: Эмиратын дугуйн уралдаан цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

Covid-19: Эмиратын дугуйн уралдаан цуцлагдлаа

Covid-19: Эмиратын дугуйн уралдаан цуцлагдлаа
A man wearing a surgical masks looks on as the pack rides by during stage five the UAE Cycling Tour from al-Maroom to Jebel Hafeet, in Dubai on February 27, 2020. (Photo by Giuseppe CACACE / AFP)

Мэргэжлийн дугуйн уралдааны Арабын Нэгдсэн Эмиратын тур энэ сарын 23-нд эхэлсэн боловч шинэ төрлийн коронавирусийн улмаас цуцлагдаж байгааг зарлалаа. Тодруулбал тус тэмцээнд оролцож байсан Италийн багийн арын албаны хоёр хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тул энэхүү арга хэмжээг авч байна.

Энэ тухай уралдааныг зохион байгуулах комиссоос мэдэгдэхдээ  "Аюулгүй байдал бүх эрх ашгийг тэргүүнд тавих ёстой. Арабын Нэгдсэн Эмиратын олон өдрийн дугуйн тур тэмцээнд оролцож байсан Италийн хоёр хүний шинжилгээ хариу эерэг гарсан. Уралдааныг цуцлах шийдвэр бол тэмцээнд оролцож буй тамирчдыг хамгаалсан явдал" хэмээжээ. Мөн энэхүү олон өдрийн уралдааныг тэргүүлж байсан Их Британийн дугуйчин Фрүм өөрийн цахим хуудсаараа дамжуулан " Тэмцээнийг цуцалж байгаа нь ичгэвтэр хэрэг гэхдээ нийтийн эрүүл мэнд тэргүүнд тавигдах ёстой. Тамирчид одоогийн байдлаар буудалдаа шинжилгээнийхээ хариуг хүлээж байна" хэмээжээ.

Одоогийн байдлаар тус уралдаанд оролцсон бүх багуудын арын алба болон тамирчдыг шинжилгээнд хамруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж