Мэргэжлийн дугуйн уралдааны Арабын Нэгдсэн Эмиратын тур энэ сарын 23-нд эхэлсэн боловч шинэ төрлийн коронавирусийн улмаас цуцлагдаж байгааг зарлалаа. Тодруулбал тус тэмцээнд оролцож байсан Италийн багийн арын албаны хоёр хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тул энэхүү арга хэмжээг авч байна.
Энэ тухай уралдааныг зохион байгуулах комиссоос мэдэгдэхдээ "Аюулгүй байдал бүх эрх ашгийг тэргүүнд тавих ёстой. Арабын Нэгдсэн Эмиратын олон өдрийн дугуйн тур тэмцээнд оролцож байсан Италийн хоёр хүний шинжилгээ хариу эерэг гарсан. Уралдааныг цуцлах шийдвэр бол тэмцээнд оролцож буй тамирчдыг хамгаалсан явдал" хэмээжээ. Мөн энэхүү олон өдрийн уралдааныг тэргүүлж байсан Их Британийн дугуйчин Фрүм өөрийн цахим хуудсаараа дамжуулан " Тэмцээнийг цуцалж байгаа нь ичгэвтэр хэрэг гэхдээ нийтийн эрүүл мэнд тэргүүнд тавигдах ёстой. Тамирчид одоогийн байдлаар буудалдаа шинжилгээнийхээ хариуг хүлээж байна" хэмээжээ.
Одоогийн байдлаар тус уралдаанд оролцсон бүх багуудын арын алба болон тамирчдыг шинжилгээнд хамруулаад байна.
Холбоотой мэдээ