Сөүл хот бизнес эрхлэгчдийнхээ түрээсийг 50 хувиар бууруулна

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

Сөүл хот бизнес эрхлэгчдийнхээ түрээсийг 50 хувиар бууруулна

Сөүл хот бизнес эрхлэгчдийнхээ түрээсийг 50 хувиар бууруулна

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт огцом нэмэгдэж буй Өмнөд Солонгосын эдийн засгийн байдал ч хүндэрч, бизнес эрхлэгчид хамгийн их хохирол амсч байгаа юм.

Иймээс тус улсын Засгийн газар жижиг дунд бизнес эрхлэгч, худалдаа эрхлэгчдээ дэмжих зорилгоор нийслэл Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон дэлгүүр хоршоо, худалдааны төвүүдийн түрээсийг зургаан сарын турш 50 хувиар бууруулах шийдвэрийг гаргажээ.

Уг журам ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд үүний тулд юун түрүүнд одоогийн хууль тогтоомжийг шинэчлэн найруулах шаардлагатай байгаа тул хууль тогтоогчдын дэмжлэг хэрэгтэй байгааг тус улсын Сангийн сайд Хун Нам Ки мэдэгдсэн байна.

Үүнтэй адил арга хэмжээг Хятадын зарим хотуудад авч эхлээд байгаа билээ. Мөн Хятадын төв банк бодлогын хүүгээ бууруулж, Хонгконгийн засгийн газраас насанд хүрсэн иргэн бүртээ нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Эх сурвалж: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж