Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "IBIS" зочид буудалд байрласан Солонгос иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Тухайн иргэн нь Бусан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн ба ханиалгаж, халуурах шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл ХӨСҮТ-д ирсний дагуу эмч мэргэжилтнүүд түүнийг буудлаас нь очиж авсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Солонгос иргэний биеийн байдал одоогоор хэвийн байна. Ямар нэгэн халуурах шинж тэмдэг илрээгүй. Тухайн иргэний талаарх мэдээлэл ХӨСҮТ-д ирсний дагуу өчигдөр дуудлагаар Хан-Уул дүүрэг дэх "IBIS" зочид буудалд очиход БНСУ-аас ирсэн солонгос иргэн нь ханиалгах, халуурах шинж тэмдэгтэй байсан” гэлээ.
БНСУ-аас ирсэн солонгос иргэн нь "IBIS" зочид буудалд менежерээр ажилладаг юм байна. Дашрамд дурдахад, иргэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тухай дуудлага өгвөл ХӨСҮТ очиж үйлчилж байгаа юм байна.
Холбоотой мэдээ