Нийслэлийн хэмжээнд 945 бар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр газруудын үйл ажиллагааг Нийслэлийн засаг даргын захирамжаар түр хугацаагаар зогсоолоо. "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд баар цэнгээний газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоох шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжаар баталсан билээ.
Хэрэв Засаг дарга С.Амарсайханы захирамжийг зөрчвөл аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн 6.5.15 дахь хэсэгт заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хувь хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Улмаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ