БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан

БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан

Монгол Улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд ажиглалт, тусгаарлалтад орсон 124 хүн бий. БНСУ-д эмчлүүлэхээр явсан Монгол Улсын иргэн хоёрдугаар сарын 25-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан.  Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд тухайн иргэнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан бөгөөд элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан гэсэн мэдээллийг албанхыхан өгч байсан.

Тэгвэл БНСУ-ын талаар тухайн иргэнийг коронавирусийн халдвар авсан ч вирусийн халдвараас бус элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэдгийг мэдэгджээ. Энэ талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "БНСУ-д халдвартай хэмээн бүртгэгдсэн Монгол Улсын иргэн нас барсан. Нас барсан шалтгаан нь коронавирус биш элэгний архаг үрэвсэл гэсэн дүгнэлт гарсныг БНСУ-ын талаас манайд мэдээллээ" гэдгийг өнөөдөр мэдэгдэв.

Ш.ОЧ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж