Ариутгал хийлгэхээс татгалзсан зөрчил гарах болжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.28-нд нийтлэгдсэн

Ариутгал хийлгэхээс татгалзсан зөрчил гарах болжээ

Ариутгал хийлгэхээс татгалзсан зөрчил гарах болжээ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс аж ахуй нэгж, тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт үнэ төлбөргүй хийж байгаа.  Гэтэл зарим аж ахуй нэгж өөрийн байгууллагын нэр байхгүй байна гэсэн шалтаг тавин ариутгал хийхээс татгалзах зөрчил гаргах болсныг  Монголын Халдваргүйтгэл, ахуйн, шавьж мэрэгчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн дарга А.Баасанжав хэлэв. Тэрбээр “COVID-19″-ийн халдвараас урьдчилан сэргийлэх нэг үйл ажиллагаа нь ариутгал, халдваргүйжүүлэлт юм. Хорио тогтоосон нөхцөлд албан байгууллага, ААН 2-3 удаа ариутгал хийлгэх шаардлагатай байдаг. Дэглэм тогтоосон энэ үед ариутгалыг 14 хоногт нэг удаа хийх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж байна” гэв.

Ариутгал халдваргүйжүүлэлтэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний 10 гаруй  ААН хамрагджээ. Халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын 160 орчим ажилчин хийж байгаа юм. Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн  Клорсент-17”, “Жавиолен”, “Гипохлорид кальци” зэрэг хлор агуулсан,  ариутгалын дөрвөн  төрлийн бодис хэрэглэж байгаа юм байна.

 "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтэд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 108 сая төгрөг гаргаж,  ариутгал, халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж